Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингээж нэрлэж байна |
Билл Гейтсийг
бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд
онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын
тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн
систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон
хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч
мэдэрдэг хүмүүст зориулж нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ
түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг
Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна.
1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.
2.
Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг
нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийг өмнө
чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3.
Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал
бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч
болохгүй.
4. Хэрэв чи
багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой
болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба
чамайг даалгавараа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу
гэдэг нь хамаардаг.
5. Зах
дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны
өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж
байсан түүхтэй.
6.
Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үглэ, өөрийн
бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.
7.
Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд байгаа шигээ ийм
уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй
хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө
өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад
төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8.
Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим
сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт
шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй.
Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.
9.
Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй.
Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг чи
хувийн чөлөөт цагаараа амжуулах ёстой.
10.
Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур. Амьдрал дээр
хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
Эцсийн зүйл:
11.
Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг
чиний дарга болох магадлал өндөр. Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи
балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү.
Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт
шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг
бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Үргэлж зурагт ширтэж олон ангит
савангийн дуурь үзсэнээр хүн хөгжихгүй. Өөртөө тависан зорилгодоо үнэнч
байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж
хэзээ ч байхгүй.
|
Friday, April 6, 2012
Wednesday, June 8, 2011
Вэбсайтыг амжилттай болгоход юуг анхаарах вэ
Вэбсайтыг амжилттай болгоход юу хэрэгтэй вэ? Энд эргэлддэг эмблем, сонирхолтой хөдөлгөөнт дүрс хамаагүй. Хүчтэй вэбсайт гэдэг нь таны зорилгыг худалдан авагчдад тодорхой дамжуулж өгдөг, танай компанийн стратегийн төлөвлөгөөтэй холбоотой ажилладаг вэбсайтыг хэлнэ.
- Зорилгоо тодорхойл
- Сайтаа тогтмол шинэчилж бай
- Татаж авах хугацааг урт байлгахаас зайлсхий
- "Үйл ажиллагаанд уриалан дуудсан" зүйлтэй бай
- "хийгдэж байгаа " гэсэн үг бүү хэрэглэ
- Үзэгчдээ таньж мэд
- Ямар ч алдаа, согоггүй байх
- "Нүүр хуудас руу буцах" функцтэй байх
- Захиалга өгөх явцыг энгийн, шууд болго
- Вэбсайтад зочлохыг зугаатай болго
Танай сайтын зорилго юу вэ? Та бүтээгдхүүн борлуулахыг хүсч байна уу? Та шинэ худалдан авагч эрж байна уу? Та одоо байгаа худалдан авагчдаа мэдээллээр хангахыг хичээж байна уу? Та интернет товхимол эсвэл бүр нарийн зүйлтэй байхыг хүсч байна уу? Та вэбээрээ дамжуулан юунд хүрэхийг хичээж байгаа талаараа бодож, тэр зорилгодоо хүрэх арга замыг хай. Вэбдээ компанийхаа зөн, имижийг яг тусгахын тулд бизнес төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөөгөө дахин хянаж үз.
Шинэ агуулгаар сайтаа баяжуулж хүмүүсийг сайтдаа дахин дахин зочлохыг урамшуулах нь чухал. Шинэ зураг, бүтээгдхүүн эсвэл компанийн тухай жаахан мэдээ, худалдан авагчдад сонирхолтой байх өгүүлэл, эсвэл тун сонирхолтой бөгөөд хэрэгтэй гэж бодсон бусад бүх зүйлээр вэбсайтаа шинэчил. Шинэ мэдээ олоход амархан болгодог "Шинэ мэдээ" гэсэн хэсгийг бий болгож давуу талыг нь ашигла.
Вэб хэрэглэгчид тэвчээргүйгээрээ алдартай. Хэрэв таны зургийг татаж авахад хэт удвал, интернетээр аялагч нар залхаж, таны вэбсайтыг үзэхгүй алгасах болно. Нэг том өнгөт зураг тавьснаас жижиг жижиг зураг хэрэглэх нь дээр. Танай нүүр хуудсыг сонирхолтой болгох зургуудыг хэрэглэ. Гэхдээ татаж авахад дэндүү уддаг нийлмэл, хэт том зургаас зайлсхий. Текстийн хувьд ижилхэн зарчим баримтлах ёстой - уншихад хэцүү эсвэл хэрэгтэй мэдээллээ олохын тулд хэрэглэгч текстийг гүйлгэхэд зөндөө уддаг тул шигүү бичиж хайрцаглах, урт жагсаалт үүсгэхээс зайлсхий.
Хэрэв та бүтээгдхүүн, үйлчилгээ борлуулдаг бол вэбсайтдаа имэйл хаяг, утасны дугаар, хаяг, захиалга хийх зааврыг маш олон газар байлгах ёстой. Энэ мэдээллийг аль болох олон газар оруул. Хэн нэгнийг тантай холбоо барих арга зам хайхад бүү хүргэ.
Хэрэв ямар нэгэн зүйлийг сайтдаа тавихад бэлэн биш байгаа бол, "хийгдэж байгаа" гэсэн тэмдэг бүү хэрэглэ. Хийгдэж байгаа гэсэн зургийг татаж авахад цаг заваа зарсан хэрэглэгчдийн урам хугарах байтугай уур хүрнэ. Та маркетингийн бүх материалаа хийдэг шигээ сайтаа хийх хэрэгтэй. Та ямар нэгэн зүйлийг шилэн хоргонд хийж тавихаасаа өмнө тодотгохыг хүсвэл "удахгүй ирнэ" гэсэн тэмдэг хэрэглэ.
Та икс үеийнхэнд компакт диск борлуулсан, эсвэл ахмад настнуудад хиймэл шүд борлуулсан аль ч тохиолдолд таны загвар хийц, агуулга зар сурталчилгааны адилаар таны хүрэхийг хүсч буй хүмүүст тохирсон байх ёстой. Таны вэбсайт зар сурталчилгааны илэн далангүй эсвэл нарийн хэлбэр бөгөөд танай компанийн имижийн тусгал гэдгийг сана.
Хэрэв ямар нэгэн зүйл төгс сайн ажиллахгүй байвал, түүнийг сайтдаа бүү тавь - зочид бол бүтээгдхүүний загвар туршигчид биш. Байхгүй холбоосууд байгаа эсэхийг шалга - ийм холбоос байвал хаашаа ч хүргэдэггүй, алдаа заасан мэдээ гарч ирдэг - ийм холбоосууд хэрэглэгчдийг гонсойлгохоос өөр юм авчирдаггүй. Бүх зүйлийг хянаж шалга; алдаа, муу дүрэм, хайш яйш өгүүлбэрийн бүтэц таны хөгжүүлэхийг зорьж буй мэргэжлийн имижийг бууруулна.
Хэрэв хэрэглэгчид таны нүүр хуудас руу амархан буцаж чадна гэдгээ мэдэж байгаа бол сайт дотор чинь юм үзэх магадлал илүү байдаг. Энэ функцийг сайтынхаа бүх хуудсанд оруулах хэрэгтэй. Өөр нэг хувилбар: хүмүүсийг сонирхсон зүйлээ олохыг урамшуулахын тулд функцуудын схем эсвэл жагсаалт хэрэглэ. Та мөн "бүдүүвч рүү буцах" функц хэрэглэж болно. Зам хайлтыг энгийн байлга.
Хэрэв та бүтээгдхүүн борлуулж байгаа бол, худалдан авагч захиалга өгөхөд амархан болго. Бүтээгдхүүний зураг, үнийг бэлэн хувилбаруудын хамт тодорхой үзүүлсэн байх ёстой. Зарим худалдаачид худалдан авагчид явах замдаа авах зүйлээ нэмж, хасах, тооцоо хөтлөх боломж өгдөг дэлгүүрийн түрдэг тэргийг илүү сайн гэж үздэг. Худалдан авагчдад таны вэбсайтаас шууд захиалга өгөхийг зөвшөөр, гэхдээ интернет гүйлгээний боловсруулалтад итгэдэггүй хүмүүст зориулж утас, факс мэтийн хувилбаруудыг мөн санал болго.
Хэрэв хошигнол тохиромжтой байвал, үүнийг ашиглах талаар бодож болох юм. Хэрэв компанийн сонирхолтой түүхтэй бол түүнийг оруул. Хүмүүс танай бизнесийг нүүр царайгаар төлөөлүүлэн төсөөлж, хувиараа холбогдсон мэт мэдрэх дуртай, тиймээс та өөрийн намтар, зураг болон мөн гол ажилтнуудынхаа намтар, зургийг оруулахыг хүсч болно.
Sunday, May 15, 2011
Monday, February 21, 2011
Вирус гэж юу вэ?
Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус ехе файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг.
Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг. Эхэн үеийн вирусууд нь компьютерийн зөвхөн software хэсэг буюу программ хангамжийг гэмтээх зорилготой байсан бол сүүлийн вирусууд нь компьютерийн hardware хэсэг гэж нэрлэгддэг зарим төхөөрөмжүүд BIOS, SMOS setting, hard disk зэргийн үйлдвэрээс бичигдсэн программын хэсгийг нь өөрчлөх болон устгах чадалтай болжээ.

Friday, February 18, 2011
Хэрхэн CD-ROM драйверийг цэвэрлэх вэ?
| CD ROM драйверт анхаарлаа хандуулацгаая. Хэдийгээр бага зэргийн бохирдол тоостой байсан ч CD-ROM драйвер нь ажилладаг хэдий ч бидэнд цэвэрлэх шаардлага гарвал хэрхэн үүнийг хийх вэ? CD ROM-д тогтмол цэвэрлэгээ шаардлагагүй бөгөөд зөвхөн хэвийн бус ажиллаж байгаа бол цэвэрлэгээхэрэгтэй. Жишээ нь хэдэн хэдэн диск уншигдахгүй бол драйверийг бус эхлээд дискээ цэвэрлээд үзээрэй! Үүний тулд: • Дискийг зурдаг учраас хуурай материалаар арчихгүй харин чийгтэй зөөлөн материал юм уу нойтон салфетикаар арчина. • Дискийг төв цэгээс үзүүр рүү нь гэх хөдөлгөөнөөр зөөлөн арчихийг анхаар! Эргүүлэх маягаар арчиж болохгүй. • Эхний ээлжинд ус хэрэглээрэй, хэрэв энэ нь үр дүнгүй санагдвал зөөлөн цэвэрлэгээний бодис хэрэглэж болохоос зүлгүүр уусгагч гэх мэтийг хэзээ ч хэрэглэж болохгүй. • Хуурай зөөлөн хөвөнгөөр чийгтэйгээр арчсан дискээ хатааж өгөөрэй. Хэрэв дискээ цэвэрлэсэн ч үр дүн өгөхгүй байгаа бол та драйвераа цэвэрлэх хэргтэй болов уу? Ингэхдээ драйвер дахь тоосыг зөвхөн компьютер унтраатай байхад үлээн цэвэрлэнэ. • CD-ROM дээр тогтсон жижиг хэсгүүд нь харагдахгүй учир та үдийн халуун хоолоо хөргөж буй мэт үлээх хэрэггүй. • Таньд жижиг шахуурга хэрэглэхийг зөвлөж байна, хэрэв та их болгоомжтой бол даралтат шахуургыг хэрэглэж болох юм. • Та төрсөн өдрийн лаа үлээгээгүй байгаа тул тун зөөлөн бас болгоомжтой байх хэргэтэй үгүй бол CD-ROM-д тань ямар нэгэн гэмтэл учрах аюултай. Хэрэв Драйверыг цэвэрлээд ч танд асуудал байсаар л байгаа бол CD линз цэвэрлэгч худалдан авч болох юм. Тэдгээр цэвэрлэгч нь удаан эргэлттэй audio cd-энд зориулагдсан байдаг учраас маш болгоомжтой байх хэрэгтэйг санах нь чухал. Ингээд ч асуудалтай байвал дараагийн алхам нь CD-ROM-ийг онгойлгож линзийг нь зөөлөн хөвөнгөөр арчиж болно. Зөвлөгөө: Дээрх алхмуудыг драйвер зөвхөн хэвийн бус ажиллаж байгаа нөхцөлд хийх ба түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд драйверыг аль болох цэвэрхэн газар байрлуулж тэжээвэр амьтдаас хол байлгаарай. Мөн төдийлөн хэрэглэгддэггүй CD-нүүдээ бохирдохоос сэргийлэн гал тогоонд байрлуулахаас татгалз. |
Monday, January 3, 2011
Амжилттай сурах 10 зарчим
1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
Tuesday, December 21, 2010
Facebook хэрэглэгчидийн мэдэх шаардлагатай 7 тохиргоо
Facebook-н тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурсанаар та өөрийнхөө Facebook –г өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалж сурна.
1. Найзуудынхаа хаягын жагсаалтыг ашигла ( Friends list)
Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа нь хайлт хийхэд хүртэл амар байх болно.
Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа нь хайлт хийхэд хүртэл амар байх болно.
2. Өөрийн мэдээллээ бусдаас нуух
Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах тохиргооруу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорхи нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.

3. Өөрийгөө хайлтын системээс устга
Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягыг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд
• Та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны Facebook гарч ирэх болно.

4. Өөрийгөө Google –с устга
Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагтласан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

5. Зураг, видеогоо нууцлах
Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ.
Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information г дар.
Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулсанаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6. Албумаа хамгаал.
Фото албумаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.
Фото албумаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.
7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууддээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.
Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний мэйл хаяг, нэрийг нь бичихэд л болоо.

Subscribe to:
Posts (Atom)