CD ROM драйверт анхаарлаа хандуулацгаая. Хэдийгээр бага зэргийн бохирдол тоостой байсан ч CD-ROM драйвер нь ажилладаг хэдий ч бидэнд цэвэрлэх шаардлага гарвал хэрхэн үүнийг хийх вэ? CD ROM-д тогтмол цэвэрлэгээ шаардлагагүй бөгөөд зөвхөн хэвийн бус ажиллаж байгаа бол цэвэрлэгээхэрэгтэй. Жишээ нь хэдэн хэдэн диск уншигдахгүй бол драйверийг бус эхлээд дискээ цэвэрлээд үзээрэй! Үүний тулд: • Дискийг зурдаг учраас хуурай материалаар арчихгүй харин чийгтэй зөөлөн материал юм уу нойтон салфетикаар арчина. • Дискийг төв цэгээс үзүүр рүү нь гэх хөдөлгөөнөөр зөөлөн арчихийг анхаар! Эргүүлэх маягаар арчиж болохгүй. • Эхний ээлжинд ус хэрэглээрэй, хэрэв энэ нь үр дүнгүй санагдвал зөөлөн цэвэрлэгээний бодис хэрэглэж болохоос зүлгүүр уусгагч гэх мэтийг хэзээ ч хэрэглэж болохгүй. • Хуурай зөөлөн хөвөнгөөр чийгтэйгээр арчсан дискээ хатааж өгөөрэй. Хэрэв дискээ цэвэрлэсэн ч үр дүн өгөхгүй байгаа бол та драйвераа цэвэрлэх хэргтэй болов уу? Ингэхдээ драйвер дахь тоосыг зөвхөн компьютер унтраатай байхад үлээн цэвэрлэнэ. • CD-ROM дээр тогтсон жижиг хэсгүүд нь харагдахгүй учир та үдийн халуун хоолоо хөргөж буй мэт үлээх хэрэггүй. • Таньд жижиг шахуурга хэрэглэхийг зөвлөж байна, хэрэв та их болгоомжтой бол даралтат шахуургыг хэрэглэж болох юм. • Та төрсөн өдрийн лаа үлээгээгүй байгаа тул тун зөөлөн бас болгоомжтой байх хэргэтэй үгүй бол CD-ROM-д тань ямар нэгэн гэмтэл учрах аюултай. Хэрэв Драйверыг цэвэрлээд ч танд асуудал байсаар л байгаа бол CD линз цэвэрлэгч худалдан авч болох юм. Тэдгээр цэвэрлэгч нь удаан эргэлттэй audio cd-энд зориулагдсан байдаг учраас маш болгоомжтой байх хэрэгтэйг санах нь чухал. Ингээд ч асуудалтай байвал дараагийн алхам нь CD-ROM-ийг онгойлгож линзийг нь зөөлөн хөвөнгөөр арчиж болно. Зөвлөгөө: Дээрх алхмуудыг драйвер зөвхөн хэвийн бус ажиллаж байгаа нөхцөлд хийх ба түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд драйверыг аль болох цэвэрхэн газар байрлуулж тэжээвэр амьтдаас хол байлгаарай. Мөн төдийлөн хэрэглэгддэггүй CD-нүүдээ бохирдохоос сэргийлэн гал тогоонд байрлуулахаас татгалз. |
Friday, February 18, 2011
Хэрхэн CD-ROM драйверийг цэвэрлэх вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment