Бие
даалт № 1 Хамгаалах
сүүлийн 7 хоног VII
долоо хоног (2015-10-13)
Даалгавар: Microcoft office word 2007 програм дээр бичиг
баримт болон бие даалтын ажил боловсруулж сурах
Шалгах хэлбэр:
- Сонгосон номныхоо хүрээнд хийсэн эсэхийг шалгана.
- MS-Word програмын хэрэгслүүдийг хамарсан даалгавар компьютер дээр хийлгэх
Бие даалтын ажлын заавар
Оюутны бие даалтын ажил нь бүтцийн хувьд оршил, үндсэн
хэсэг, дүгнэлт, хавсралт, ашигласан ном зохиолын жагсаалт гэх зэргээс бүрдэнэ.
ü
Оршил хэсэгт оюутан тухайн номыг
яагаад сонгож унших болсон үндэслэл
ü
Үндсэн хэсэгт номынхоо товч агуулга, үйл явдал, ишлэл
жишээ зэргийг бүрэн тусгана.
ü
Дүгнэлт гэсэн хэсэгт номоо ямар
аргаар уншсан, ном уншсанаар өөртөө гарсан өөрчлөлт, ном уншихын ач холбогдол зэрэг тодорхой саналууд тусгана.
Дараах зүйлсүүд (хэрэгслүүдийг) заавал
(ашигласан) хийгдсэн байна. Үүнд:
1.
Хуудсын тохиргоог А4 форматаар, хуудсын урд талаас 3 см, бусад талаас 2 см хэмжээтэй тохируулах.
2.
Мөр хоорондын зай Single
3.
Бичвэрээ times new roman, системийн хэлээр бичнэ.
4.
Бичвэрт justify зэрэгцүүлэлт
хийсэн байна.
5.
Үндсэн гарчиг болон дэд гарчиг нь UPPERCASE байна.
6.
Cover
page ашиглан бие даалтын ажлын нүүрээ хийнэ.
- Header Footer –тэй байх
- Гарчиг оруулах (Table of Content ашиглана)
- Footnote ашиглах
- 1-2 хүснэгттэй байх
- 1-2 схем диаграмтай байх
- 1-2 графиктай байх
- 3-5 тухайн сэдэвтэйгээ холбоотой зураг оруулсан байх
- Хуудсууд хэвтээ болон босоо байдлаар холилдсон байх.
- Хуудас дугаарлагдсан байх ба дугаарыг хуудасны доод мөрийн төвд бичнэ.(Page number ашиглана)
Анхаар: Оюутнууд даалгавар тус бүрийг гүйцэтгэж багшид шалгуулна
. Гүйцэтгэхдээ зааврыг сайтар уншаарай!! Хугацаа хоцорсон бие даалтыг
тооцохгүй. Хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд шалтгааныг харгалзан үзэж байж
дүгнэнэ.
Бие даалтын ажлыг MS Word 2007 програм
ашиглан гүйцэтгэх ба 15 буюу
түүнээс дээш хуудастай байна.
No comments:
Post a Comment